ОХУ хятад иргэдэд цахимаар виз олгохоо зогсоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

 

Коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын Засгийн газар хятадын иргэдэд цахимаар виз олгохоо зогсоохоор болжээ.

Цар тахлын дэгдэлт буурах хүртэл тодорхойгүй хугацаагаар цахимаар виз олгохгүй юм.

Энэ долоо хоногийн дундуур ОХУ-ын шинэ Ерөнхий сайд Михаил Мишустин Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг алс дорнодын хилүүдээ хаах шийдвэр гаргасан билээ.

Түүнчлэн нэгдүгээр сарын 31 буюу өнөөдрөөс эхлэн Москва-Бээжин чиглэлийн төмөр замын тээврийг бараг тал хувиар бууруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top