Хятадын Засгийн газраас коронавирусийн халдвар хурдан тархаж байгаатай холбогдуулан, энэ сарын 2 буюу “Азтай сайн өдөр” хуримын ёслол хийхийг хориглосон байна.
Энэ жилийн 2-р сарын 2-ныг хурим хийхэд азтай өдөр гэж Хятадад тооцож байлаа. Учир нь “02022020” гэдэг тоо урд, хойноос нь уншихад ижилхэн, ховор тохиох өдөр байсан юм.
Засгийн газрын мэдээлэлд “Хэрэв та хуримаа 2-р сарын 2-нд хийхээр төлөвлөсөн, урилгаа тараасан бол хүмүүст байдлыг тайлбарлан, ёслолын ажиллагааг цуцлах хэрэгтэй” гэж дурдсан байлаа.
Мөн оршуулгын ёслолыг аль болох хурдан, түргэн дуусгаж, олон хүн цуглуулахгүй байхыг уриалжээ. Коронавирусээр амиа алдсан хүний цогцсыг хурдан чандарлахыг зөвлөж, оршуулгын газрын ажилтнууд хамгаалалтын хувцастай байх ёстойг сануулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )