Фото: Уханиас ирсэн иргэдээ ОХУ энд байрлуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын голомт болсон Хятадын Ухань хотоос улс орнууд иргэдээ татан авч байна. ОХУ-ын Засгийн газар ч мөн агаарын нисэх хүчний онгоц ашиглан, иргэдээ авчирч байгаа.

Уханиас ирсэн иргэдээ ОХУ Тюмень хотын нисэх буудалд авчирч байна. Тэндээсээ Винзили тосгонд байрлуулах юм.

Энэ тосгонд “Градостроитель” хэмээх сувиллын газар бий. Сувиллын газрыг тойруулан, хоёр давхар хашаа барьж, тусгай хамгаалалт гаргажээ.

Уханиас ирсэн иргэд энэ газарт хоёр долоо хоног байна. Өрөө тохилог сайхан ч коридорт гарч болохгүй. Өрөө болгон телевизор, хөргөгчтэй, хүүхдүүдэд тоглоом, томчуудад шатар даамыг нь бэлтгэсэн байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top