ЭМЯ-наас өдөр бүр коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийдэг. Өнөөдрийн хуралд ЭМЯ, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тохиолдлын шинжилгээний хариу ямар гарсан талаар мэдээлэл өглөө. Д.Нямхүү "Юуны түрүүнд шинжилгээний хариуг танилцуулъя. 2020 оны хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр, Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. 2020 оны хоёрдугаар сарын 12-нд Дорнод аймагт нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэний сорьц өнөөдөр 05:00 цагт ХӨСҮТ-д ирсэн. Шинжилгээ хийгдэж байна.
Замын-Үүдэд 120 иргэнд шинжилгээ хийгээд байна. Уханиас ирсэн оюутнуудын биеийн байдал сайн, өвчилсөн шинж тэмдэг илрээгүй, ойрын хугацаанд давтан шинжилгээгээ хийхээр төлөвлөж байгаа. Оюутнуудын тусгаарлагдах хугацаа 15-ны өдөр дуусна” гэлээ.
Японоос өчигдөр коронавирусийг илрүүлэх 1000 оношлуур ирсэн гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Нямхүү гэдэг авилгач зусарч хулгайч одоо болтол Халдвартын мөнгийг цуслаад л байгаа юм уу. өөр хийчих хүн олддоггүй юм уу. Сарангэрэл сайд аа
24 honogttoib had ilersen gj b.aleeshdee..yuve
3.4 ugch bj ilerch bna geed bgaa bizdee??ter yah bolj bna20ood honog nuuts ye gesen bhaa??