Валентины өдөр: Коронавирусийн ачаар дурласан хосууд

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Маргааш Гэгээн Валентины өдөр. Дурлалт хосын баярын өдөрт зориулан коронавирусийн ачаар учирсан хосын түүхийг танилцуулъя.

Коронавирусийн голомт БНХАУ-ын Ухань хотоос ОХУ иргэдээ татан авч эхэлсэн тэр өдөр Уханьд 18 настай Даниил, Инна хоёр танилцсан юм. Танилцаад зогсохгүй нэг нэгэндээ дурлажээ.

Даниил “Бид Ухань хотын нисэх буудалд тааралдсан. Хүмүүсийн нэрийг шалгаж, нэг нэгээр нь дуудаж байлаа. Эхлээд Иннаг, дараа нь манай найз Вадимыг, тэгээд намайг дуудсан тул бид дараалан зогслоо. Бүгд масктай, нэг нэгэнтэйгээ мэндэллээ. Гэнэт Инна “Чи хаанаас ирсэн”, “Нэрээ хэл дээ” гээд л байцааж эхэлсэн”

Инна Хятадад хөгжмийн нэвтрүүлгийг редактораар ажилладаг бол Даниил оюутан.  ОХУ явах онгоцонд тэд ойрхон сууж, юм ярилцсаар нэг мэдэхэд л Тюменьд буусан гэнэ. Уханиас ирсэн хүмүүсийг сувиллын газарт байрлуулж, үзлэг шалгалт хийх боллоо. Даниил, Инна хоёр нэг өрөөнд хамт орох санаатай эхнэр, нөхөр гэж бүртгүүлэх гэсэн боловч бүтсэнгүй. Тэдэнд хамт авхуулсан зураг ч байсангүй. Ингээд өөр өөр өрөөнд орж, карантины амьдрал эхэлжээ. Уулзаж болохгүй, дэглэм зөрчих юм бол “хоригдох” хугацааг нь сунгана. Тиймээс мессенжерээр л харилцаж байв.

Даниил “Ярих зүйл маш их байлаа. Бидний хобби, сонирхол тун ижилхэн. Хоёр өдрийн өмнө Инна халуурч эхлэхэд түүнийг тусгай тасагт шилжүүлсэн. Инна бол миний мөрөөдөж явсан бүсгүй байсан. Би яг л ийм бүсгүйтэй учрахыг хүсдэг байлаа. Хувь заяа биднийг ийм сонин аргаар учруулна гэж зүүдэлсэнгүй. Бид ирээдүйнхээ талаар ярилцсан. Инна энд байхдаа нэвтрүүлэг хийж цацсаар байгаад Москвагийн нэгэн телевизээс ажлын санал хүлээн авсан. Тийм болохоор эдгэрээд гарахаараа Инна Москва явна. Харин би Хятад буцахгүй, түүнтэй хамт явахаар шийдсэн”

Даниил ч цагийг зүгээр өнгөрөөсөнгүй, ютүб суваг нээж хөтөлдөг болсон.

Одоо тэд карантинд байгаа. Гэхдээ удахгүй уулзан, ирээдүйн амьдралаа шийдэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.98.178) 2020 оны 02 сарын 14

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
www(202.131.243.190) 2020 оны 02 сарын 13

за зссс хэнд хэрэгтэй юм \n

0  |  0
Top