Хунань мужид сурдаг зургаан оюутныг ХӨСҮТ-д ТУСГААРЛАЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өдөр бүр коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийж байгаа. 

Өнөөдрийн /2020.02.14/ хэвлэлийн хуралд ЭМЯ, ХХААХҮЯ, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож, мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дорнод, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ аваад байсан. Дээрх тохиолдлууд коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Өчигдөр /2020.02.13/ Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутныг нэмж тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна.

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийг давтан шинжилгээнд хамруулсан. Давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Шинжилгээгээр коронавирус илрээгүй учраас манай эмч нар хуралдаад, оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргахаар шийдвэрлэсэн. ХӨСҮТ-д тусгаарлах 14 хоногийн хугацаа маргааш дуусаж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol hun(8.37.233.92) 2020 оны 02 сарын 14

Dahij hyatadad huuhduudee yavuulj surgahaa bolmoor umaa

0  |  0
zochin(202.55.188.93) 2020 оны 02 сарын 14

Ene hed geltgui 12 saraas hoish ongots vagon mashinaar hileer humuus 20-30000 aar orj irsenshd. bugdiig ni oligtoi shalgaachgui test ni ch bhgui bsan.

0  |  0
zochin(202.55.188.93) 2020 оны 02 сарын 14

irehgui yugaa hiij bsan oyutnuud ve

0  |  0
Иргэн(202.21.124.130) 2020 оны 02 сарын 14

14 хоног биш 24 хоног тусгаарлах нь зүйтэй юм биш үү?! Цаана чинь судлаад шинжлээд ингэж дүгнэлт гарсан гээ биз дээ!!!

0  |  0
banknii huu, zeelee (182.160.35.122) 2020 оны 02 сарын 14

3sariin 2 hurtel tusgaarlaa

0  |  0
Zochin(202.131.232.117) 2020 оны 02 сарын 14

Daxin tusgaarlaj baigaad daxiad shinjilgee avaarai naidvartai ni deer shuu tegeed xyatadaas irj baigaa ulsuudiig xil deer 20 xonog tusgaarlaj baigaad oruul

0  |  0
Kkk(202.126.89.207) 2020 оны 02 сарын 14

Harin tiim yag golomtoos irsen baihad 2 hon udaa testleed bhdaa yahav dee. Tsaad oyutnuud n ch gesn aav eej ah duusee alahiig huseegui l bol 3-4 udaa testluuleechee. Yamar hariutslagagui um be 21 honog shinj temdeggui bj boldog gee bizde. Humuusee duugraachee. Ochigdr irsen nohduud bas adil 21 honog tusgaarlaa

0  |  0
Зочин(66.181.187.205) 2020 оны 02 сарын 14

3-4 удаа шинжилгээ хийлгэх ёстой гэсэн биз дээ, тестераа хэмнээд яахав дээ

0  |  0
Top