ОХУ-ын Буриадад амны хаалтын хомсдол бий болжээ. Хомсдол үүссэн шалтгааныг монголчуудтай холбон тайлбарлаж байна.
Буриадын Хүний эрхийн комиссын тэргүүн Юлия Жамбалова “Манай эмийн сангуудад амны хаалт байхгүй болжээ. Хөрш Монгол улсын иргэд маш олноор маск худалдан авч байна. Энэ сарын эхээр 120 мянган маск нийлүүлсэн ч дууссан. Удахгүй бид 150 мянгыг нийлүүлэх болно” гэж мэдэгджээ.
Хомсдолын улмаас Буриадад нэг хүнд 30-аас олон маск зарахыг хориглосон байна.
Сэтгэгдэл ( 0 )