БНХАУ-аас ирэх иргэн бүрийг 14 ХОНОГ ТУСГААРЛАНА

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өдөр бүр коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийдэг. Өнөөдрийн /2020.02.14/ хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ГХЯ, ХХААХҮЯ, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож, мэдээлэл өглөө. 


Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Засгийн газрын шийдвэрийн дагуу БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь авчрах асуудлыг Гадаад харилцааны яаманд хариуцуулсан. Хөх хот, Шанхай, Эрээн хотод байгаа манай консулын газрууд монгол иргэдээ дахин бүртгэлжүүлэх ажлыг хийж байна. Иргэдийн мэдээллийг нэгтгэж үзэхэд 400 орчим иргэн байна. Хэрвээ эдгээр иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргавал ГХЯ нь ЭСЯ, Консулын газраараа дамжуулаад иргэдээ авчрах ажлыг зохион байгуулна. Нарийвчилсан зохицуулалтыг хийж байна. Эрээн болон Хөх хотоос эх орондоо ирэхээр галт тэрэгний тасалбар бичүүлсэн байсан иргэдийг авчрах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийт 50 орчим иргэн байгаа. Гадаад харилцааны яамны шуурхай утсаар мэдээлэл авч, өгч ажиллаж байна.

Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-аас ирсэн иргэдээ хилээр нэвтэрсэн дариуд нь 14 хоног тусгаарлах арга хэмжээг авна. Дотоодын бүх холбогдох байгууллагуудтайгаа энэ ажлыг хамтарч зохион байгуулна. Тэгэхээр өнөөдрөөс эхэлж, БНХАУ-аас ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлана гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.181.64) 2020 оны 02 сарын 16

21 ni deer yumiig naidvartaigaar ni xiisen ni deer

0  |  0
Zochin(108.81.146.234) 2020 оны 02 сарын 15

24 khonog shuu dee !

0  |  0
сосорбарам(202.126.89.161) 2020 оны 02 сарын 14

зөв шүү ингэж арга хэмжээ авах хэрэгтэй

0  |  0
Zovhin(202.131.232.117) 2020 оны 02 сарын 14

21 xonog

0  |  0
иргэн(202.21.115.126) 2020 оны 02 сарын 14

Орж ирэхийг нь бүр болиулаач өвчтэй,эрүүл гэдгийг нь шинжилж чадахгүй байж юу нь 14 хоног бэ?Бараг жалга довоор нэг эмнэлэгт тусгаарлана гэж юу байдаг юм

1  |  0
Rrr(202.126.89.207) 2020 оны 02 сарын 14

21 geech. Medeelleesee hotsrood yavdiinuu yadiin oorsdoo 14 honog bish nuuts uye n

0  |  0
Top