АУДИО: "Ногоон зун"

О.Батсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Эрэнжидийн Хархүүгийн "Ногоон зун" шүлгийг сонсогч танд хүргэж байна.
Өгүүлэгч: О.Батсүх

"НОГООН ЗУН"

Морьдын туурай нэл ногоон

Монголын минь зун цэл ногоон

Хуурай аргалгүй нов ногоон

Худгийн ус л цэв хүйтэн.

Цэнхэр хүмүүл шүүс дуслах халаг

Цээлийн нуур дуу аялах халаг

Оонын зоо улаа шаргалтана

Орчлонгийн гоо ухаан саруулсгана

Хүрэн элээ шон дээр зүүрмэглэнэ

Хөгшин халтар сүүдэрт нойрмоглоно

Хултай айраг үсчин шуугина

Хувинтай тараг өөдөө сагана

Ботгоны хошуу нов ногоон

Босгын хөв дүв дүүрэн

Хунгийн дуунд нулимс алдуурна

Хуурын эгшигэнд уулс мансуурна

Атан тэмээнд сүмбэн ширээ

Аргалын зоо хамбан ухаа

Хонины хоргол нов ногоон

Хоолойн дэрс морь далдрам

Гүвээ толгод ногоорон дүнсийнэ

Гүүний дэлэн дорхноо чинэнэ

Агар хувинд саам хөөсрөөстэй

Айлын бүсгүй цангинасан инээдтэй

Цагаан гэрийн хаяа шуулттай

Цавьдар хээрийн жолоо сойлттой

Морьдын туурай нэл ногоон

Монголын зун цэл ногоон

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top