Египет улсад шинэ төрлийн коронавирус буюу Covid-19-ийн халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь Африк тивийн анхны халдварт тохиолдол болж байгаа юм.
Египетийн Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд “Гадаадын иргэн халдварласан тохиолдол илэрсэн. Түүнийг эмнэлэгт хэвтүүлж, ДЭМБ-д яаралтай мэдэгдсэн” гэж дурдсан байна.
Халдвар авсан өвчтөн аль улсын иргэн болохыг мэдэгдсэнгүй.
Харин “el-Watan” сонин халдвар авсан хүн нь Хятадын иргэн, 40 настай гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )