Япончууд коронавирусийг ДОХ-ын эмээр эмчилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 15

Японы Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг ДОХ-ын эмээр эмчлэх туршилт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

NHK телевизээс “Тайландад ДОХ-ын эмийг коронавирусийн эмчилгээнд амжилттай ашигласан туршлага байна. Засгийн газраас энэ туршилтад зориулан 3.2 сая ам.доллар гаргах болсон” гэж мэдээлжээ.

Саяхан Японы Канагава мужид 80 настай эмэгтэй коронавирусийн халдвараар амиа алдсан. Тэр эмэгтэй гадаад оронд огт аялж байгаагүй хүн байв. Ханиадны эмчилгээ хийлгэж байсан түүнийг нас барсан хойно нь коронавирусийн халдвар авсан байсныг тогтоосон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.113) 2020 оны 02 сарын 16

угаасаа л дох болон шизофринигийн эм тангаар эмчилж байгаа шүү дээ. бас с вирусийн эм орж байгаа. албан ёсоор оросын нэгдүгээр сувгаар хэлсэн шүү. хүнд өвчин учраас

0  |  0
Top