Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.16/ цаг үеийн асуудлаар цахимаар олон нийтэд мэдээлэл өглөө.
ЭМЯ “Өчигдөртэй харьцуулахад өнөөдөр коронавирусээр халдварласан хүний тоо 2009 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нийт халдварласан хүний тоо 68584 болсон. Коронавирусийн халдвараар 1666 хүн нас барсан. Харин нэг таатай мэдээ нь эдгэрч гарсан хүний тоо нэмэгдсээр байгаа. Эдгэрч гарсан 9425 хүн байна. БНХАУ-аас гадна 25 улсад коронавирусийн халдвар тархаад байсан бол Египет улсад өчигдөр нэг иргэн коронавирусийн шинж тэмдгийн өгүүлэмжтэй өвджээ. Ингэснээр Хятадаас гадна 26 улсад халдвар тархаад байна. Манай улсад коронавирусийн халдвар гараагүй” гэлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурав, Налайхад нэг, Завхан аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дээрх тусгаарлагдсан таван иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
Хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг, нийт гурван хүнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БНХАУ-аас өчигдөр Замын-Үүд боомтоор Монгол Улс 104 иргэнээ хил нэвтрүүллээ. Тэднийг хилийн мэргэжлийн хяналтын газар болон Замын-Үүдийн Эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн үзлэгт хамруулж, асуумж асууж, халууныг нь хэмжиж үзсэн. Термокамероор үзэхэд нэг иргэн халуунтай байсан. Тухайн иргэнийг тусгаарлаж, сорьц авч, сорьцыг ХӨСҮТ-д ирүүлээд байна. Үлдсэн 103 иргэнийг тусгаарласан. Нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Энэ хугацаанд эмчийн хяналтад байлгаж, ажиглалт явуулна. Халуурсан, ханиалгасан, бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээнд хамруулна. Иргэдийг хил нэвтрүүлэхийн өмнө Замын-Үүд суманд гурван том зочид буудлыг чөлөөлж, бэлтгэл ажлыг хангасан байсан” гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗНЭ ҮҮ.
Сэтгэгдэл ( 11 )
Buzar tenuulchiig horiochee
GETEL DUNGUJ UCHIGDUR L AMERIKUUD EM GARGAJ AVSNAA ZARLASNIIG XUJAA NAR XEREGLEXEER BOLSON. ARCHAAGUI YUMNUUD. MONGOLCHUUDIIG MALNAAS DOR UZEJ DOROMJLOGCHID!!!!
GETEL DUNGUJ UCHIGDUR L AMERIKUUD EM GARGAJ AVSNAA ZARLASNIIG XUJAA NAR XEREGLEXEER BOLSON. ARCHAAGUI YUMNUUD. MONGOLCHUUDIIG MALNAAS DOR UZEJ DOROMJLOGCHID!!!!
EDGEESEN XYH NEG SHIRXEG CH ALGA. TIIM EDGEED BGAA YUM BOL YAGAAD XUJAA NAR ODOO BOLTOL YAMAR EMEER, YAJ EMCHILSEN ARGAA OLON ULSAD ZARLAXGUI NUUGAAD BGAA YUM. KARENTIND BGAA IRGED TV-MEDEEG XUDLAA GEDGIIG OLON ULSAD UURSDUU ZARLAJ BN. VIDEO XIIJ TSATSSAN IRGEN BURIIG XUJAA NAR XUULIAR DALAILGAN ”OR SURAGGUI” BOLOGSDIIN TOOND ORUULJ BN. UNUUDUR INTERNET XOGJSUN. XEN CH XAANAAS IIM MEDEELLUUDIIG OLOOD UZCHIXNE. EMYa IRGDED XUDAL MEDEELEL UGUXUU ZOGSOO!!!!
SHAL XUDLAA MEDEELEL. EMYa GEJ SHAL XUDLAA XEDEN TOO MEDEELLEXEES UUR YU CH XIIDEGGUI XEREGGUI GAZAR. WUHAN XOTOD NIIT 51 XUUR CHANDARLAX GAZAR BDG. UDUR BUR 200 XUNII TSOGTSOSIIG CHANDARLAJ BGAA TUXAI, ODOOGIIN BAIDLAAR TASRALTGUI 22, 24 TSAGAAR AJILLAJ BN. BODOOD UZ, ZUVXUN NEG XOTOD NAS BARSAN XUNII TOO 10.200 BOLJ. XALDVAR AVSAN NI SAY GARSAN. NIIT KARANTIND ORSON IRGED 250 SAY.
! Odoo orj irj bui irged,humuusee hiliin oiroltsoo tend ni tusgaarlaj 21 honog ajigalaltaa hiij boldogui umuu?
Хил хаасан гээд солиороод байсан наадуулаа битгии оруул эрээнд нь буудал түрээслээд тусгаарлаачээ
Ter hyatad aawtai hvvhed yu bolson be ? Hudlaaa nuugaal zvger , neg onshlood ilerdgui gee bizdee
shinjilgeeni hariu 7 udaa avahd surug garch 8dahida uvchtei gj garch bna gsn.manaih gantshn udaa shinjilge avaad surug gd bgani batalgaatai gju
Юугаа ,хийж ,тэнэж ,явдаг,нөхөд ,бэ. Бас ,тансаг ,байна ,аа.
za nuguuduul chini buudaldaa oluulaa niileed zawaarch ugnuu,