Египет улсад коронавирусийн ХАЛДВАР БҮРТГЭГДЛЭЭ

2020 оны 02 сарын 16

БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй коронавирусийн халдвар өнөөдрийн /2020.02.16/ байдлаар Хятадаас гадна 26 улсад тархсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.

Хамгийн сүүлд буюу өчигдөр Египет улсад нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

Энэ талаар ЭМЯ “Коронавирусээр халдварласан хүний тоо 68584 болсон. Коронавирусийн халдвараар 1666 хүн нас барсан. Харин нэг таатай мэдээ нь эдгэрч гарсан хүний тоо нэмэгдсээр байгаа. Эдгэрч гарсан 9425 хүн байна. БНХАУ-аас гадна 25 улсад коронавирусийн халдвар тархаад байсан бол Египет улсад өчигдөр нэг иргэн коронавирусийн шинж тэмдгийн өгүүлэмжтэй өвджээ. Ингэснээр Хятадаас гадна 26 улсад халдвар тархаад байна. Манай улсад коронавирусийн халдвар гараагүй” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top