ДЭМБ: Эмнэлгийн 1716 ажилтан халдварласнаас таван эмч нас барсан

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өдөр бүр коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн /2020.02.18/ хэвлэлийн хуралд ЭМЯ, ГССҮТ-ийн холбогдох хүмүүс оролцож, мэдээлэл өглөө.

ГССҮТ-ийн эмч нар “Нэг хүч нэг дэлхий” аяны хүрээнд нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Коронавирусийн халдварын ээлжит мэдээллийг өгье.  Өнөөдрийн  байдлаар /2020.02.18/ 73331 халдварлаж, 1872  хүн нас бараад байна. БНХАУ-аас гадна 25 улсад коронавирус бүртгэгдсэн. Халдварын 86.6 хувь 30 -79 насны хүмүүс байна.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байгаа. Гэхдээ сар шинийн баяраар халдвар ихсэх эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмнэлгийн 1716 ажилтан халдвар авснаас таван эмч нас барсан. Халдвараар 80-аас дээш насны хүмүүсийн нас баралт хамгийн их буюу 15 хувьтай байна. Мөн архаг хууч өвчтэй, уушгины өвчтэй хүмүүс нас барах магадлал өндөр байгаа. Халдварын нууц үе нь 1-12 хоног гэж үздэг. Халдвар авсан байж болзошгүй иргэнийг 14 хоногийн хугацаанд тусгаарлахыг ДЭМБ-аас зөвлөж байгаа” гэлээ.

ШУУД:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top