ЭМЯ: Коронавирусийн эмчилгээ үр дүнд хүрч, итгэл найдвар төрүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас өдөр бүр коронавирус /COVID-19/-ийн  халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийж байгаа. Коронавирусийн халдварын эмчилгээний талаар ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал  мэдээлэл өглөө. 


Д.Энхжаргал ““Ковед 19” вирусийн халдварын нас баралтыг бууруулах эмнэл зүйн туршилтууд хийгдсээр байна. ДЭМБ-ын тусламж, дэмжлэгтэйгээр Хятадад 80 гаруй судалгаа хийгдэж байна. Эдгээрийн 15 нь нэлээд үр дүнтэй болж, итгэл найдвар төрүүлж байна. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэсэн “Ковед 19” вирусийн эсрэг эмийг Хятадын зах зээлд борлуулж болох юм гэдэг зөвшөөрлийг хоёрдугаар сарын 19-ний өдөр өгсөн. Гэвч энэ нь шууд зах зээлд гаргах боломжгүй гэж энэ эмийг 70 хүн дээр турших ажлыг эхлүүлсэн.

Мөн өчигдөр Бүх хятадын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс Ли Ю гэж эрдэмтэн мэдэгдэл хийсэн. Хятадын ургамлын жимснээс хандалсан эмийг Хятадын 10 мужийн онош нь батлагдсан 701 хүнд хэрэглэж үзээд, 214 хүнд үр дүн гарсан гэж олон нийтэд мэдээлсэн. Дээрх 214 хүний 80.6 хувь нь ханиалгах шинж тэмдэг бүрэн арилсан, 112 өвчтөн буюу 94.6 хувь нь биеийн халуун хэвийн болсон гэж мэдээлэл өгсөн.

Тиймээс Хятадын Уламжлалт анагаах ухааны хороо болон Өрнөдийн анагаах ухааны эмчилгээний хорооноос уламжлалт эмийг орчин үеийн өрнөдийн анагаах ухааны эмчилгээтэй хослуулан хэрэглэж болох юм гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн Хятад улсад идэвхтэй явж байгаа судалгааны нэг нь үүдэл эсийг ашиглан “Ковед 19” вирусийг эмчлэх эмийг гаргаж авахаар ажиллаж байгаа. Хүний цуснаас ялгаж авсан үүдэл эсийг хандаар үйлчлэх, хандаар үйлчлээгүй хэсэгтэй харьцуулах судалгаа хийгдэж байна” гэлээ.

 

ШУУД:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top