Өнгөрсөн сарын 31-нд Хятадад коронавирусийн халдвар гарсныг зарласнаас хойш олон хориг арга хэмжээ, хөл хорио тогтоосноос аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа тасалдаад байсан. Тэгвэл цуврал арга хэмжээ авсны дүнд аж үйлдвэрлэл сэргэж эхэлжээ.
Одоогийн байдлаар Өвөр Монголд 1547 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сэргээж, нийт 610000 ажилтан ажилдаа эргэн орсон байна.
Засгийн газраас зарим компанийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, хоёр компани хамгаалалтын хувцас, хоёр компани маск үйлдвэрлэж эхэлжээ. Хөх хотын Телту эмнэлэг амны хаалт үйлдвэрлэдэг болж, өдөрт 30 мянга гаруй ширхэг амны хаалт зах зээлд нийлүүлж байна.
ӨМӨЗО-ы худалдааны гол эргэлтийн 125 аж ахуйн нэгж бүгд ажлаа үргэлжлүүлж, хүнсний ногоо, мах, өндөг, сүү зэрэг өдөр тутмын хэрэгцээг хангах боломжтой болжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
болжээ болж