Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавирус /COVID-19/-ийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар аваад эдгэрч гарсан хүний тоо нэмэгдэж байгаа таатай мэдээ байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа тул анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй юм.
ЭМЯ-аас олон хүн нэг дор цуглахгүй байх нь халдвар тархахгүй байж сэргийлж чадна гэж үзэж байгаа. Иймд Сар шинийн баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй. Хүн олноороо тархсан газар халдвар авах эрсдэл их бий. Хүн амын бөөгнөрөл нь өвчнийг тараах өндөр эрсдэлтэй байна. Тиймээс хүн бүр дор бүрнээ онцгой анхаарах хэрэгтэй.
Мөн даарч хөрөхгүй байх. Шингэн зүйл их уух, аарц, чацаргана хэрэглэх нь коронавирусээс сэргийлнэ. Сайн унтаж амрах нь коронавирусээс сэргийлж чадна.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар 75292 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас бусад улсад 1100 гаруй тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан байна. Үүний хоёр нь Иран улсад нас барсан. Шинэ тохиолдол буурсан ч тогтвортой буурна гэж хэлэхэд эрт байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )