БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласны улмаас нас барсан анхны тохиолдол /2020.02.20/ бүртгэгдлээ.
Нас барсан хүний хувьд Чёондо хотын эмнэлэгт уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор хэвтэн үйлчлүүлж байгаад өнгөрсөн лхагва гаригт (2020.02.19) нас барсан. Өвчтөнийг нас барсны дараа шинэ төрлийн коронавирусийн халдвартай байсныг тогтоосон ба өнөөдөр өглөөний байдлаар Өмнөд Солонгос дахь коронавирусын халдвар тээсэн нь тогтоогдсон иргэдийн тоо 104 хүржээ.
Сүүлийн үеийн мэдээллээр аялал жуулчлалын бүс болох Чэжү арал дээр үүрэг гүйцэтгэж явсан тэнгисийн цэрэг халдвар авсан нь тогтоогдсон байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус улсад бүртгэгдсэн анхны болон 31 дэх тохиолдлын халдвар тээгчид сүмд очих зэргээр олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газраар явсан нь халдварыг улам тэлэх эрсдлийг нэмэгдүүлжээ.
Энэ нь олон хүн цугласан газраар явах ямар эрсдэлтэйг харуулж буй бодит жишээ болж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудад хандан БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргалаа.
БНСУ-д коронавирусын халдвар тохиолдол огцом нэмэгдэж байна. Халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон "Инчён" нисэх буудлаас илэрлээ!!!
Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.
Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу!
БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.
Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу!
Сэтгэгдэл ( 5 )
солонгосын хилээ хаагаач
танай сайт энэ эд эрхтэний наймаачдийн комментийг ID хаягаар нь холбогдох газарт нь өгч бичвэрүүдийг шүүж устгах ажлаа хийгээчээ
ENE DOOR BUURU ZARAX UU GD YAMAR AIR XUN OROOD IRJ BE STAGDAAGIIXAN GADAADIIN ENE MUUXAI EMNELGUUDIIG SAIN SHALGAACH YAMAR ZAVAN XAR NOVSH BE ZAILAARAI ZAVAAN XOG MIN MANAI MGLCHUUD IDEX XOOLTOI GER ORONTOI AMIA TEJEECHIXDEG ULS MUNGUNUU STEGJ ERXTENE ZARAXGUI ZA XOXICHINO SHUU AMSGAA MIN
Солоносоос ирж байгаа хүмүүсээ 24 хоног хяналтандаа оруулаачээ Сологос хүнийг хилээр оруулахийг хориглооч Хятадын хөл хориод Солонгосын оруулаад байхийн адилхан тээгч болчихлоо
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг