Европ тив коронавирустэй нүүр тулан учирлаа. Энэ өвчин Антарктидаас бусад бүх тивд тархаад байна. Европ тивд халдварын гол голомт нь Итали улс болоод байгаа юм.
Одоогийн байдлаар Хятадаас гадна хамгийн олон хүн халдвар авсан орон бол БНСУ. Өмнөд Солонгост 2022 хүн халдвар аваад байгаа бол тус улсын дараа Иран, Итали улсууд амиа алдагсдын тоогоор орж байна.
Италийн хойд хэсгийн хотуудад халдвар хамгийн их байгаа. Ломбардид 240, Венетод 42, Эмили-Романьед 26 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Сицили, Пьемонт, Тосканад халдвар бүртгэгдэж, өдөр ирэх тусам өвчтөний тоо нэмэгдсээр байна.
Италийн 10 хотод хөл хорио тогтоож, сургууль, музей, театр хаагдсан. Нутгийн иргэд дэлгүүрийн лангууг хоосолж байна.
Ломбард, Венетод спортын бүх арга хэмжээ цуцлагдсан. Хөлбөмбөгийн лигийн тоглолтыг үзэгчгүй явуулах санал гарчээ.
Халдварт өвчний улмаас загвар зохион бүтээгч Жоржио Армани Миланы загварын шоунд үзэгчдийг ирэхгүй байхыг хүссэн. Шоуг хаалттай явуулж, онлайнаар цацжээ.
Зарим хотод халдвар авсан сэжиг бүхий иргэдийг үзэх майхан ажиллуулж байна.
Карантин тогтоосон газраас гарч явахад тусгай зөвшөөрөл шаардлагатай. Дэг журам сахиулахаар цагдаагаас гадна арми дайчлагджээ.
Италид халдвартай хүний тоо нэмэгдэж байгаа ч хөрш орнууд нь хилээ хаагаагүй байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
Муусайн орк италичууд лангуу хоосолжээ. Үхэр монголчуудаас дутах юм алга.