Шинзо Абэ: COVID-19-ийг зогсооход шийдвэрлэх 2 долоо хоног эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдтай тархаж байгаатай холбогдуулан, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, Засгийн газраас авч байгаа арга хэмжээний талаар танилцуулж, ард түмнийг хамтран ажиллахыг уриаллаа.

Японд одоогийн байдлаар коронавирусийн халдвар 945 бүртгэгдсэний 705 нь Diamond Princess хөлөг онгоцны зорчигч, багийн гишүүд байгаа. 11 хүн амь насаа алдаж, 50 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Сүүлийн хэд хоногт Хоккайдод халдварын тохиолдол эрчтэй нэмэгдсэн тул Хоккайдод Онц байдал зарлаад байна. Засгийн газраас гуравдугаар сарын 2-ноос эхлэн, Японы бүх бага, дунд, ахлах сургуулийг хаах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа хот, тосгон их байгаа.  

Энэ үед Ерөнхий сайд ард түмэндээ хандан “Засгийн газар дангаараа ажиллаад энэ аюулыг давж чадахгүй. Иргэн та бүхний хамтын ажиллагаа, ухамсар шаардлагатай байна. Засгийн газрын шийдвэрийг ойлгон хүлээн авна уу. Коронавирусийн эсрэг тэмцлийн шийдвэрлэх 2 долоо хоног эхлэх гэж байна” гэж уриалсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.199) 2020 оны 02 сарын 29

МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ ЖУУЛЧИН ИРЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ЯАРИХ ХЭРЭГГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛ НЬ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНӨӨДӨРИЙН ӨНДӨР ҮНЭ!!!

0  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 29

NUGUU AYKHAWTAR DEG JURAMTAY KHUMUUS CHINI IIM SHIIDWERIIG ESERGUUTSDEG GENEE

1  |  0
Top