АНУ-ын Индиана мужийн Саут-Бэнд хотын захирагч асан Пит Буттижич Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх сунгаанаас гарчээ.
Тэрбээр Өмнөд Каролина мужид болсон намын санал хураалтад том ялагдал хүлээснийхээ дараа ийм шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө тэрбээр Айова мужид ялалт байгуулж, Нью Хэмпшир мужид хоёрт орсон билээ. Өмнөд Каролина мужид тэрбээр дөнгөж хоёр хувийн санал авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ мэдээлэл гарсны дараа Буттижичийн санал “супер мягмар гараг”-т түүний өрсөлдөгч Жо Байденд очих болно гэж мэдэгдээд үр дүнд нь Берни Сандерсыг ялагдал хүлээхэд хүргэнэ гэж жиргэжээ.
Намын сунгааны санал хураалтын дүнгээр Берни Сандерс 45 төлөөлөгчийн саналаар тэргүүлж, Пит Буттижич 25, Байден 15, Элизабет Уоррен найман төлөөлчгйин саналаар удаалж байна. Гуравдугаар сарын 3-нд “супер мягмар гараг” буюу Калифорни, Техас зэрэг 14 мужид нэгэн зэрэг санал хураалт болно.
Сэтгэгдэл ( 0 )