Хуурамч монгол паспорттой гэмт хэрэгтнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Беларусын Хилийн албанаас хоёрдугаар сарын 28-нд Минск хотын нисэх буудалд хуурамч паспортоор Минск – Киев чиглэлийн онгоцонд суух гэж оролдсон гадаад иргэнийг баривчиллаа гэж мэдэгдлээ.
 


Мэдэгдэлд “Монголын 29 настай иргэний паспорт хилчдийн сэжгийг төрүүлсэн тул тусгай шалгалт зохион байгууллаа. Шалгалтаар паспорт хуурамч, мөн тэрбээр олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа нь тогтоогдсон. Паспортын хуудсыг бүгдийг нь сольсон байсан. Хэрэгтэн паспортыг 1100 ам.доллароор худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн. 29 биш 26 настай гэдгээ мэдүүлсэн. Түүнийг түр саатуулах газарт хорьж, шалгаж байна” гэж дурдсан байна.

Харин Монголын иргэн үү, үгүй юу гэдгийг мэдээлсэнгүй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(64.119.16.106) 2020 оны 03 сарын 03

Манай нөгөө дарга нар арай биш байгаа

0  |  0
mm(202.126.88.60) 2020 оны 03 сарын 03

zurag hurug taviach

1  |  2
mm(202.126.88.60) 2020 оны 03 сарын 03

zurag hurug taviach

0  |  0
mm(202.126.88.60) 2020 оны 03 сарын 03

zurag hurug taviach

0  |  0
mm(202.126.88.60) 2020 оны 03 сарын 03

zurag hurug taviach

0  |  0
Top