АТГ-ын Мөрдөн шалгах албанаас "Салхитын мөнгөний орд"-ын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг.
Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа амиа алдсан байсан юм.
Хорих ангид сэжигтэн амь насаа алдсан дээрх хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл уг хэргийг шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.03.03 /Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийн 09.00 цагт товлолоо.
Сэтгэгдэл ( 7 )
Гайтай авгай ичсэндээ амиа хорлохдоо хөлдөө хүн чирчих юмаа.
Мөрөөрөө ажлаа хийж явсан эдгээр хүмүүс яагаад хохирох ёстой гэж амиа хорлосон асуудалд гэсэн биз дээ тийм байхад энэ залуус яагаад шүүгдэх ёстой юм бэ
Амиа хоролсон хун шуу дээ
Ene avilgach avgain huug USA gees chireed irj chadahgui Shuuh Procuror Uls ch baih gej dee evii dee
Авилгалч шүүгчид амиа хорлосон байхад бусдыг буруутгах ёсгүй. Шүүгчид өөрсдөө авилгалч учраас түүнийгээ далдлахын тулд өөрсдийнхөө нэгний амиа хорлосныг нуух оролдлого хийж байна.
ӨӨРИЙ НЬ ҮР ХҮҮХДҮҮДТЭЙ АДИЛХАН АМЬДРАХ ГЭЖУУГАА ЗАЛУУЧУУДЫГ ХӨЛДӨӨ ЧИРЧИХ ВИЙ ГЭЖ БОДОХГҮЙ ДЭЭ .
Amia horloson biz dee yun amia aldsan be