Иракийн нэгэн иргэн телевизийн шууд эфирт “Амьдрал муу, ажил олдохгүй байна. Хүмүүс ядарч, туйлдлаа” гэж ярьж байгаад нас баржээ.
Багдад хотын “Al Yarmouk” эмнэлэгт хийж байсан шууд нэвтрүүлгийн үеэр ахимаг насны нэгэн хүн эхлээд сэтгүүлчид гомдол тавьж байгаа нь гарна. “Хүмүүс зовж байна. Би чимээгүй байж чадахгүй” гэж хэлээд эмч нарт хандан, эмнэлгийн тусламж авахад хэцүү байгаагаа тоочиж байгаад эмчийн гараас зууран гэнэт унажээ. Хүмүүс түүнийг түшиж авсан ч амьсгал хураасан байлаа.
Эмч нар түүний зүрх зогссоныг тогтоосон байна.
Нас барсан хүний гэр бүлийнхэн түүнийг Иракийн Засгийн газраас дэлгүүрийг нь хураан авсны дараа хүнд өвдсөн гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
sadam ah n bsan bol ongehgui l bsan bhdaa
huurhi . Shashnasa bolj zovj bga humuus