Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалтын төвөөс ХӨСҮТ-ийн Эрт илрүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмааг урьж, короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр онлайн сургалтыг өнөөдөр улсын хэмжээнд зохион байгууллаа.
Сургалтаар коронавирусын тархалтын өнөөгийн байдал, уг вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд байгууллага болон хувь хүний зүгээс анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Тус сургалтанд нийт 21 аймаг, 9 дүүрэг, сум дундын прокурорын газрууд онлайнаар холбогдож мэдээлэл авлаа хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )