Өвөр Монголын Засгийн газраас коронавирусийн халдвар өндөр байгаа Хубэй мужийн Жинмэнь хотод эмнэлгийн болон амьжиргааны хэрэгсэл хандивлалаа.
Хандивын эмчилгээний хэрэгсэлд 1.5 сая юанийн өртөг бүхий хөдөлгөөнт эмчилгээний өрөөний хяналтын систем, 10000 багц ариутгасан эрүүл мэндийн хамгаалалтын хувцас, 10000 ширхэг N95 маск, мэс засалд ашиглаж болох 1000 ширхэг мэс заслын маск, 20000 ширхэг нэг удаагийн маск, 10000 хос нэг удаагийн бээлий, 3600 шил бактерийн эсрэг гар ариутгагч, 3000 нүдний шил, 3000 хос эмнэлгийн гутлын бүрхүүл. Мөн үхрийн мах, хонины мах тус бүр 3 тонн, нийт 6 тонн, тараг, хуурай сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг 100 орчим мянган юанийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хандивлажээ.
Хубэй мужид “COVID-19” вирус гарснаас хойш Өвөр Монгол 839 эмч болон сувилагч нарыг илгээн ажиллуулж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )