ОХУ-ын Засгийн газраас эмнэлгийн зарим хэрэглэл, бүтээгдэхүүнийг гадаадад эскпортлож, гаргахыг хориглолоо.
Хориглосон бүтээгдэхүүнд амны хаалт, марль, боолт, химийн хамгаалалтын хувцас, эмнэлгийн бээлий, хамгаалалтын нүдний шил, ариутгалын хэрэгслүүд багтсан бөгөөд хориг зургаадугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ хүмүүнлэгийн тусламж болон иргэдийн хувийн хэрэгцээний бараанд энэ хориг хамаарахгүй юм.
ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров “Энэ арга хэмжээ юуны өмнө ОХУ-ын ард иргэдийг хамгаалах зорилготой. Мөн гадаадад амны хаалт зэрэг барааг бөөнөөр нь гаргаж, хуурамч хомсдол үүсгэж байгаатай тэмцэх явдал чухал байна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )