КОВИД-19: Индонез өвчтөнүүдээ эзгүй аралд байрлуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Индонезийн Засгийн газраас коронавирусний халдвар авсан иргэдээ Галанг хэмээх хүнгүй аралд байрлуулахаар төлөвлөж байна.

“Jakarta Post” сонинд бичсэнээр Индонезийн Зэвсэгт хүчний командлагч Хади Тьяжанто “Арал дээр эмнэлгээс гадна 1979-1996 онд Вьетнамын дүрвэгчдийн байрлаж байсан хэд хэдэн барилга бүтэн бий. Энэ эмнэлэг 1000 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай. Цэвэр ус, цахилгаан байгаа тул халдвар авагчдын тоо нэмэгдэхэд хэдэн хоногийн дотор л эмнэлгийг бүрэн чадлаар нь ажиллуулж чадна” гэж мэдэгдсэн байна.

Мөн хар тамхины хамаарлыг эмчлэх эмнэлэгтэй байсан Себару гэдэг эзгүй арлыг ч ашиглаж болно гэж дурджээ.

Одоогийн байдлаар Индонезид халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top