ЭМЯ: Өндөр настай, хууч өвчтэй хүмүүс гадуур явахгүй байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар өнөөдрийн /2020.03.07/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ДЭМБ-ын зөвлөмж, халдвар гарч байгаа улс орнуудын туршлага дээр үндэслээд цаашдын авах арга хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх хандлага байна. Ер нь дэлхийн хэмжээнд халдвар хумигдах нааштай сайхан хандлага ажиглагдаж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй. Итали маш түвэгтэй байдалд орсон. Солонгос нэлээн сайн ажилласны үр дүнд өвчнийг хяналтдаа авч байна. 

Бидний өгч буй энгийн зөвлөмжүүдийг сайн сахиж, анхаарлаа сулруулахгүй хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн бүрийн хариуцлага чухал шүү. Анхаарлаа сулруулахгүй хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ялангуяа гадаадаас ирж байгаа иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй байна" гэлээ. 

ЭМЯ-аас өндөр настай, жирэмсэн, хууч өвчтэй хүмүүсийг олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарууллаа. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ их чухал(66.181.185.194) 2020 оны 03 сарын 08

Уушиг орлуулагч аппаратууд аваачээ. Илүү цагийн мөнгө энэ тэрхэн бол болно шдээ. 1 цугласан мөнгөөр бол хамгийн их хэрэгцээтэй байгаа тэр уушиг орлуулагч аппаратыг авсан нь зөв . Тэргүй бол хүндэрсэн өвчтнөө аврах боломж бага юм байна лээ дээ.. Гуйж байна тэр аппарат ыг ядахдаа 2ыг аваачээ

0  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 03 сарын 10

Өндөр настнууд майжийгаад алхаж гишгэж бараг чадахгүй байж нийтийн тээврээр ямар ч зорилгогүй айл хэсч дэмий тэнэх үйлдэл их хийх юм. Дахин ийм асуудал давтан санаатайгаар үйлдээд байвал Батсүмбэрийн асрамжийн газарт аваачиж тусгаарлах шийдвэр гарч магадгүй шүү

0  |  2
Top