Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо 100 мянга давлаа. Гэрийн тэжээмэл амьтан халдварласан тохиолдол Хонконгод гарсан. Гэхдээ ДЭМБ-иас амьтан COVID-19 вирусний халдвар тусдаг талаар баримт, нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн билээ. Гэвч хүмүүс нохой, муураа энэ аюулаас хамгаалах гэж хичээж байна. Хятадын цахим худалдааны дэлгүүрүүд амьтны маск гаргаж, их ашиг олж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
1 muu gants mask iluudeh bish