Хятадын Эрүүл мэндийн яамнаас саяхан шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд нэг нэгнээсээ 1.5 метр зайтай байхыг зөвлөсөн. Ингээд хятад үсчид сам, хайч зэрэг бага, хэрэгслийнхээ ишийг 1.5 метр болгон уртасгаж, халдвараас урьдчилан сэргийлж байна.
Хэнань мужийн үсчин Ву Чжунлон “Мэдээж урт саваатай хэрэгслээр үс засахад хүндрэлтэй. Гэхдээ бид үйлчлүүлэгчид хэт ойрхон байх нь эрсдэлтэй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Хятадын цахим сүлжээгээр зайнаас хэрхэн үс засах сургалтын бичлэг тарж, хэдэн сая лайк цуглуулаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
kkk,hyataduudad neeree setgehgui um algaa
Худлаа, шог бичлэг л биз