КОВИД-19 | "Бадрах энержи" компани руу АЖЛЫН ХЭСЭГ илгээлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрсэн.

Тухайн иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг бөгөөд түүнийг тус компанийн Зөөгч овоо кемпэд тусгаарлаад байна.

Ковид 19 халдварын анхны тохиолдол илэрсэн тухайн бүс нутагт ажиллах Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын захирамжаар өнөөдөр /2020.03.10/ өглөө Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу илгээжээ. Ажлын хэсэг "Бадрах энержи" компанид ажиллаж байна. 

Top