“Шинэ төрлийн коронавирусний нөлөөгөөр дэлхийн зах зээл уналтад ороод байна. Дэлхийн хамгийн баян 20 хүн нийт 80 тэрбум ам.долларын алдагдал хүлээлээ” гэж Forbes мэдээлжээ.
Хамгийн их хохирол амссан нь “Amazon”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос. Тэр найман тэрбум ам.доллар алдсан ч 100 тэрбумаас илүү хөрөнгөтэй цорын ганц хүн болсон байна. Безос 110 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгт бичигдэж байна.
“Microsoft”-ийн Билл Гейтс 5,3 тэрбум ам.доллар алдаж, 99.2 тэрбумтай үлдсэн бол 7.7 тэрбум ам.долларын хохирол хүлээсэн Louis Vuitton, Dior-ийн тэргүүн Бернар Арно 82.5 тэрбум ам.доллартайгаар дараалжээ.