Хятадад мөнгөө ариутгах гээд шатааж орхижээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Хятадын Юй гэгч эмэгтэй коронавирус бэлэн мөнгөөр дамжин халдварладаг гэсэн яриа сонсжээ. Ингээд мөнгөө ариутгахаар халаагч зууханд хийсэн байна.

Гэвч мөнгө “цэвэр” болсонгүй, харин 3000 юань нь шатжээ.

Юй мөнгөө аваад банканд очиж, сольж өгөхийг хүссэн байна. Харамсалтай нь ихэнх дэвсгэрт дугаар нь шатсан байсан тул банкнаас 1000 юанийг нь л сольж өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top