Жоли коронавирусээс айхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 16

44 настай Анжелина Жоли коронавирусээс бусад хүмүүс шиг эмээхгүй байгаа бололтой. Холливудын од бүсгүй 11 настай охин Вивьентэйгээ дэлгүүр хэсэхдээ маск ч зүүгээгүй явж байгаад папарацуудын дуранд өртжээ. Тэрбээр охинтойгоо инээлдэн, ихэд аз жаргалтай яваа харагдана. Ээж, охин хоёр тун загварлаг хувцаслажээ.

Хэд хоногийн өмнө Жолигийн хоёр охин мэс засалд орсон нь тодорхой болсон билээ. 15 настай Захара, 13 настай Шайло нар хүнд өвдөж, гуя, хөлөнд нь мэс засал хийсэн аж. Холливудын шар хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар охид хоёр сарын өмнө хагалгаанд орж, Жоли тэднийг асран хөл дээр нь босгожээ.

Top