ЭМЯ: Африкийн долоон оронд КОРОНАВИРУС ХАЛДВАРЛАЛАА

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний тархалтын  нөхцөл байдлын талаар ээлжит өнөөдрийн /2020.03.22/ мэдээллийг  өгч байна. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор халдвар авсан орны тоо нэмэгдэж, 184 оронд халдвар тархаад байна. Африкийн долоон оронд өвчний халдвар нэмэгдсэн. Эх газраас арлын орнууд руу халдвар тархаж эхэллээ.

Англи, АНУ, Франц, Герман, Итали зэрэг орнуудад халдвар ихээхэн нэмэгдсэн байна. Мөн БНСУ-д халдвар нэмэгдэж, тархах магадлал өндөр байна.

ДЭМБ-аас хамгийн их анхааруулж буй зүйл нь ариун цэврийг сайн сахих ёстой гэж үзэж байгаа.

Үйлдвэр, худалдааны байгууллагад иргэд нэг мертийн зайтай харьцах ёстой гэж зөвлөж байсан бол өчигдрөөс хоёр метрийн зайнаас харьцах шаардлагатай гэж зөвлөж байна. Аль болох худалдаа үйлчилгээгээг цахимжуулах, гараас гар дамжсан худалаа хийхгүй байх шаардлагатай байна” гэлээ.

 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 

Top