Украины Черновицк мужийн Коленковцы тосгоны нэгэн эмэгтэй тосгоныхондоо хандан видео бичлэг хийж, коронавирусний халдвар тараасандаа уучлал гуйжээ.
"Обозреватель" сэтгүүлд бичсэнээр тэр эмэгтэй Италид аялж ирээд өөрийгөө тусгаарлаагүй байна. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, жагсаал цуглаанд хүртэл оролцож байжээ. Үүний балгаар түүний хүүхэд, ач зээ нараас гадна тус тосгоны 14 хүн коронавирусний халдвар авсан байна.
Видео бичлэгт эмэгтэй "Та нар манай гэрийг шатааж, хүүхэд, ач нарыг минь ална гэж заналхийлж байгааг сонслоо. Би өнөөдөр эдгэрээд буцаж ирлээ. Хүүхдүүд минь ч эдгэрсэн. Тэднийг битгий алаач. Хүсвэл намайг ал. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Би уучлал гуйж байна. Дахиж хэзээ ч Итали явахгүй” гэж өвдөг сөхрөн уйлж байгаа нь гарч байна.
Тосгоны хүмүүсийн хэлснээр эмэгтэйн гэр бүлийнхэн гадагш гарч чадахгүй, гэртээ сууж байгаа гэнэ. Мөн хоол хүнс нь дуусаж байгаа аж.
Украинд 475 хүн халдвар авч, 10 хүн амиа алдаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
hamgiin muuhai hymyys ukrain yndestengyyd byr zusnii muuhai hymyys ni olon umand deer haragdaj baigaa, muuhai bolood yuch hiihees buzdaggui baruuniihan teriig ni ashiglaj busad oronruu turhih ajildaa ashigladag
Мөнхнаран ээж
Өвчинг хүн хүсэж авах биш. Биe биeнээ ингэж байдаг хүн төрөлхтөн ч олиггүй чанартай юм даа
hun muutai undesten gedeg n unen bhaa