ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд "СТРАТО" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоох шаардлагыг гардууллаа

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд "СТРАТО" ХХК-ийн хууль бус үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулж, шаардлага гардууллаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, Цогтцэций сумын Билгэх багийн засаг дарга Х.Шархүү, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх нар болон "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын удирдлагууд хамтран ажиллаж, "СТРАТО" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоох шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт уг шаардлагыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардуулж, УУХҮЯ-нд хүргүүлсэн. Өнөөдөр үдээс өмнө Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд уг шаардлагыг гардуулсан бол үдээс хойш ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийж, "СТРАТО" ХХК-ийн хууль бус үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулан, шаардлага гардууллаа. Хамгийн гол нь цаг алдахгүй, иргэдийг нэмж хохироохгүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлэх боломжийг “Страто” ХХК-д олгохгүй байхыг хүсэв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс хууль зөрчсөн асуудлыг судалж, шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.

Энэ талаар "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр "Цаашид байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх асуудлаар үргэлжлүүлэн хатуу тэмцэх болно. Цар тахлаас ч илүү хор хохирол учруулж буй хариуцлагагүй уул уурхайтай бүх нийтээрээ тэмцэхийг дахин уриалж байна" хэмээсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.48) 2020 оны 04 сарын 04

Энэ компани татвар тѳлѳѳгүй гэдгээ захирал нь хэлсээр байхад сайн татвар тѳлдѳг гээд зүтгээд байх юм даа.

1  |  0
Зочин(64.119.18.174) 2020 оны 04 сарын 04

Байгаль хамгаалах нэрээр улс төрждөг энэ байдлаасаа Монгол улс салах цаг болсон. Страто гэдэг компани нүүрс баяжуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлснээрээ хэний өмнө буруутан юм бэ? Энэ компаний цаана Энхболд бна уу Дорж бна уу энэ хэнд хамаатай юм бэ? Мандахбаяр гэдэг нөхөр УИХ-ын сандалд л санаархаад бна. Ийм хүнийг монголчууд сонгодоггүй юм. Юм хийж байгаа залуу үеэ дэмжицгээе Монголчууд аа та нараас үүнийг л уриалж бна. Цаана чинь коронавирус. Манай орны эдийн засаг зөвхөн нүүрсний экспорт дээр тогтож бна та минь

0  |  1
zochin(66.181.179.156) 2020 оны 03 сарын 31

oiu-erdenee Elbegdorjiin naiz eh ornii baylgiig offshorddog har otgon-baatariin hereg ui bolson be? nutgiin geed erdenetiin tamgiin gazriin darga baisan Battulga,N.Battsengel,binderiin Dulaanjargal naraas terbumiin haylga avaad chimeegui bolov uu.

0  |  0
зочин(66.181.183.144) 2020 оны 03 сарын 30

Зи яагаад өдөр болгон гавъяагаа ярихаа болчихвоо

0  |  0
Зочин(66.181.189.101) 2020 оны 04 сарын 04

Зи гэж.нэртэй Энхболд хумсаа нуусан муур шиг.зальжин хор хутгагч худлаа ярьж өөрийнхөө эох ашгийг л бодсон Увайгүй хүн

1  |  0
Зочин(64.119.24.54) 2020 оны 04 сарын 04

Зи Энхболд Таван толгойг монголд авч хоцорсон гээд байсны цаана СТРОТА-н түүхийн эдийн хангах бааз болгох зорилго байсан юм даа ккк

1  |  0
Ариунаа уул уурхай х(202.9.46.114) 2020 оны 03 сарын 30

Уул уурхай бол хөрөнгө мөнгө их шаардсан маш их хүч хөрөнгө босгож эрсдэл үүрдэг иим салбар бид үргэлж гадны хөрөнгө оруулагч тай хамтар ч томоохон төсөл явуулж байгаа үндэсний гэсэн энэ салбарт өндийх гэж ядаж байгаа татвар төлдөг жааханцалин гайгүй ажилын байраа үргэлж улс төржиж унгах хэр зохистой вэ хэнд ашигтай вэ монголыг монголоо л унгах юм цаана ямар их өр зээл байгаа хичнээн хүн ажиллаж амьдардаг улсад өгч байгаа татвар гээд олон юм би бид ингэж улс төржиж үндэсний гэсэн өөдөө дээшилж дэлхийн хэмжээний хөрөнгө оруулаг ч байх үүд хаалгийг хааж тэдний хөгжид чөдөр тушааа болдогоо болим

2  |  0
Top