ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг нь Эдийн засгийн гадаад, дотоод интеграци, бүс нутгийн хөгжлийн судалгаа бөгөөд энэ чиглэлээр гадаадын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийхээр боллоо.
Энэхүү бодлогын судалгааны ажлыг ШУА-ын Нийгэм эдийн засгийн газарзүйн салбарын дарга доктор, профессор М.Алтанбагана болон бусад эрдэмтэн, судлаачид хамтран гүйцэтгэнэ.Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэн (CAREC Institute)-ээс бодлогын судалгааны 4 төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Монгол улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Шинжианы Экологи, газарзүйн хүрээлэнтэй хамтарсан “Spatial analysis on Social, economic and urbanization of CAREC 4A corridor” сэдэвт бодлогын судалгааны төсөл шалгарчээ.
Энэхүү бодлогын судалгаа нь CAREC 2030-ийн тэргүүлэх 5 кластерийн хүрээнд БНХАУ-ын Шинжиан-Уйгур, Монгол улсын баруун бүс нутгийг дайран өнгөрөх CAREC 4A коридорын дагуух бүс нутгийн хотжилт, хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, тээвэр, аялал жуулчлал зэрэг голлох салбаруудад орон зайн дүн шинжилгээ хийж, Монгол улсын хөгжлийн орон зайн төлөвлөлтүүдтэй уялдуулах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан ашигтай оролцох нөхцөл, боломжийг судлах зорилготой юм.
Төв Азийн 11 орон (Афганистан, Азербайжан, Гүрж, Казакстан, Киргизстан, Монгол, Пакистан, БНХАУ, Тажикстан, Туркменстан, Узбекстан) нэгдэж Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийг байгуулж, бүс нутгийн түвшинд эдийн засгийн интеграци, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байгаа бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенци, улс орнуудын хөгжлийн стратеги, төлөвлөгөөтэй уялдуулан “CAREC 2030 CONNECTING THE REGION FOR SHARED AND SUSTAINABLE DEVELOPMENT” нэртэй урт хугацааны стратегийн баримт бичгийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг бий болгох зорилгоор Төв Азийн хамтын эдийн засгийн ажиллагааны хүрээлэн (CAREC Institute)-ээс “INTEGRATING CAREC REGION, POLICY RESEARCH FOR REGIONAL INTEGRATION” сэдвийн хүрээнд бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг 2020 оны 2-р сард зарласан. Энэхүү хөтөлбөр нь CAREC think tanks network (CTTN)-ийн гишүүн байгууллагын эрдэмтэн, судлаачид хамтарсан судалгаа хийх, бүс нутаг хооронд харьцуулсан дүн шинжилгээ хийх замаар бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 2 )
Баян өлгийн казакууд тусгаар тогночихвол өөрийн улсаараа транзит төмөр зам тавиад монголын транзит тээврийг булаачихвал яах вэ. Асуулт урган гарна
Хотжил гэснээс Өмнөговь аймгийн Төв Даланзадгад сумнөгөө хуучин шахааны сэлбэгээр боссон Алдарт Дулааны станцын 20 жилийн ойн босгон дээрээ доголдоод эхэллээ .Учир нь Хулхины станц нь ачаалалаа даахгүй болчихсон аймгийн төд нь байсхээд л тог чад энэ өвөл орон сууцнуудыг хуванцар хоолойнууд бүгд хөлдөнө