ДЭМБ: 37 орны Эрүүл мэндийн сайд нар цахимаар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвартай холбоотой өнөөдрийн /2020.04.08/ мэдээллээ өгч байна. 


ДЭМБ яг одоо дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нартай цахим хурал зохион байгуулж байна. 

Энэ талаар ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ДЭМБ-аас яг одоо цахим хурал хийж байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Терос Адханом 37 орны Эрүүл мэндийн сайд нартай цахимаар хуралдаж байгаа. Өвчлөл цар тахал огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Халдвар тархсан орнуудыг гурав хувааж байгаа. 

Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн, дотооддоо халдвар тархаж буй орон, хүн амын дунд өргөн тархсан орон гэж гурав хувааж байгаа. Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн орны тоонд орж байна” гэлээ.

Top