Увс аймгийн Улаангом сумын X багт 2019 онд шинээр ашиглалтад орсон “Мөнх бишрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийг Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа.
Тус эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, фото эмчилгээний аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, эмнэлгийн ор, сувилахуйн тэргэнцэр, эмийн шүүгээ, өвчтөний орны дэргэдэх шүүгээ, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, үзлэгийн хаалт, хажуугийн гэрэл зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.
Сэтгэгдэл ( 0 )