“Tesla”анхны интернет дэлгүүрээ Хятад улсад нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани дэлхий дээрх анхны интернет дэлгүүрээ “Alibaba” компанийн Tmall цахим худалдааны платформд суурилан нээжээ.

Интернет дэлгүүр “Tesla” компанийн автомашины засварын үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг үйлчлүүлэгчиддээ санал болгох гэнэ. АНУ-аас гадна “Tesla” компанийн цахилгаан автомашин угсрах цорын ганц үйлдвэр Хятад улсад байрладаг. Тус үйлдвэрийг барих гэрээг 2018 оны долоодугаар сард байгуулж байсан билээ. Өдгөө барилгын ажил дуусах шатандаа явж байгаа ба угсралтын эхний шугамуудыг ашиглалтад оруулаад байна.

“Tesla” Хятад дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 500 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Нийт 7.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top