Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 33.8 хувиар БУУРЛАА

2020 оны 04 сарын 20

Улсын  төсвийн орлого оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 2,224.6 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 208.5 тэрбум төгрөг буюу 8.6 хувиар буурчээ. 

Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 483 тэрбум төгрөг болсон нь  өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 33.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар нь авч үзье. 


 

  • Уул уурхайн салбараас                          454.3 тэрбум төгрөг
  • Газрын тосны салбараас                       21.3 тэрбум төгрөг
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр                  6 тэрбум төгрөг
  • Бусад орлого                                          1.4 тэрбум төгрөг

 

Эрдэс баялгийн салбар  Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 21.7 хувийг бүрдүүлж байна.

 

Оны эхний гурван сарын гүйцэтгэлээр уул уурхай, олборлох салбараас  төсөвт  454.3 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. 

 

  • Алт                           20.7 тэрбум төгрөг
  • Нүүрс                       171.1 тэрбум төгрөг
  • Цайр                         6.8 тэрбум төгрөг
  • Зэс                            217 тэрбум төгрөг
  • Төмөр                       17.4 тэрбум төгрөг
  • Хайлуур жонш          4.6 тэрбум төгрөг
  • Бусад                        16.7 тэрбум төгрөг

 

Дараах ашигт малтмалын татвар, хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

 

  • Алт                           11.8 тэрбум төгрөг -  2.3 дахин их
  • Төмөр                      12.5 тэрбум төгрөг - 3.6 дахин их
  • Хайлуур жонш         0.5 тэрбум төгрөг- 11.4 хувь
  • Бусад                        3.1 тэрбум төгрөг - 22.5 хувь

 

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурчээ.  

 

  • Нүүрс                       146.4 тэрбум төгрөг - 46.1 хувь
  • Зэс                            82.8  тэрбум төгрөг - 27.6 хувь
  • Цайр                         11.2 тэрбум төгрөг - 62.2 хувь

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.22) 2020 оны 04 сарын 25

Нийтээрээ эсэргүүцсний буянаар овоо амжилт олжээ. Одоо уул уурхайгаа бүрэн хаасан нь дээр дээ. Мандан бадрана аа. Малнууд, малаа малла.

0  |  0
Top