"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна.
Сонголтын тухайд Булган хэзээний “улаан” аймаг. Ардчилсан сонгуулийн түүхээс харвал өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулийн зургаад нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулж байжээ. Нэг ёсондоо Ардын намыг шийдвэрлэх тулаанд ялагдахаас аварч ирсэн гол түшиц газруудын нэг. Бүр тодруулбал, зөвхөн 1996 онд л Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшсэн Я.Эрхэмбаяр, Д.Дашпүрэв нар ялалт байгуулж байв. Бусад сонгуульд МАН-ын нэр дэвшигчид илт илүүрхэж байсан бөгөөд Л.Энэбиш, Э.Мөнх-Очир, Ё.Отгонбаяр, Ж.Гүррагчаа нар нэг удаа, Ч.Раднаа, Ц.Цэнгэл нар хоёр удаа сонгогчдынхоо итгэлийг хүлээж төр түшэлцэж байлаа. Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн 10 дугаар тойрог буюу Булган аймагт МАН-аас нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ 55.5 хувийн саналаар ялалт байгуулж “улаан” сонголтыг үргэлжлүүлсэн юм. Түүний эсрэг Ардчилсан намаас О.Амартүвшин, Эх орончдын нэгдсэн эвлэлээс М.Болормаа, МАХН-аас Б.Шижирбаатар нар өрсөлдсөн билээ.
Ж.Бат-Эрдэнэ нь сонгуулийн сурталчилгаагаа нэлээд эртнээс хийж эхэлдэг нь бараг зуршил болж байх шиг байна. Учир нь 2012 оноос хойш Булган нутагтаа чимээгүйхэн амьдарч “мөлхөө” сурталчилгаа хийж байлаа. Тэгвэл энэ удаагийн сурталчилгаагаа сул гишүүн болсон цагаасаа эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж эхэлж байсан ч эрх баригчдийн ЖДҮХС-гаас зээл авсан дуулианаар үүнийгээ зогсоосон. Тэгсэн ч гандан бууралгүй “ард түмнийхээ дунд” орохоор шийдэж таксины жолооч болж халтуур хийн, иргэдийн амьдрал доройтсон талаар нүүр хуудсаараа жиргэж олныг шуугиулж байлаа. Анх удаа сонгогдсон болохоороо улс төрд харьцангуй “шинэ хүн” гэгддэг ч зам тээврийн салбартаа бол Жадамбын гэхээсээ “сахал” гэдгээр нь хэн хүнгүй таньдаг. Уг нь олны хэл аманд тэр бүр ороод байдаггүй байсан ч яамных нь байранд гарсан хүн амины хэрэг, томоохон ослууд түүнийг өндөр сэнтийнээс буулгаж, ард түмнийхээ амьдралыг таних гэсэн оролдлого нь нэг хэсэгтээ олны анхааралд өртүүлсэн.
Харин энэ удаагийн сонгуульд Булган аймаг хоёр мандаттай болж өөрчлөгдсөн. Энэ жилийн хувьд МАН-аас Ж.Бат-Эрдэнэ дахин нэр дэвшиж өрсөлдөх нь бараг л гарцаагүй бол нөгөө мандат дээр нь одоогоор “Сод Монгол”-ын Ерөнхий захирал Ц.Анандбазар, хуульч Б.Гүнбилэг гээд олон нэр яригдаж байгаа. Ардчилсан намын тухайд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Мөнх-Очир гээд бас л олон хүчтэй өрсөлдөгчийн нэр яригдаж байна. Гэсэн хэдий боловч олон жил тойргоо усалж, бас ч гэж багагүй ажил хийсэн гэгддэг Ж.Бат-Эрдэнэ энэ сонгуульд сайдын суудлаасаа хамгийн зарчимтайгаар татгалзсан нь түүний энэ сонгуулийн “гол хөзөр”, “чимэг” нь байх болно. Мөн тэрбээр аймгийнхаа намын хороог ахалдаг нь бас нэгэн давуу тал болох бөгөөд өнгөрсөн сонгуулиар улсын хэмжээнд хамгийн олон буюу 16329 хүн санал авсан гэсэн үзүүлэлттэйгээр сонгуульд оролцохоор байна.
ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 9 )
Либёралчлах нэрээр МИАТ компанийг хүнд байдалд оруулсан анхдагч. Өмнө нь бол Туркиш эйрт : Онгоцоо томруулъя-NO, Давтамжаа нэмьё-NO, Суудлаа нэмьё-NO, Карго явуулъя-NO, УБ-Сөүл нисьё-NO гэдэг байсан. Энэ сахал Дарваан хар 2-ийн балгаар ард түмэн унаагүй болох ба Туркишт өндөр үнээр зорчих нөхцөл тавигдсан харамсалтай.
bulgand tsustai baterdene heregui
Эрэгтэйчүүдээс энэ парлиаментаас заачихаж болох бараг цор ганц улс төрч.
turkish airlinaas nutagtaa ichihgui demjleg avsan nohor doo
irgenii nisehiin salbarig samraad yavsan ex said,chinii balagaar udahgui undesnii kompaniud dampuurch medehdee hureed bna daa
Улаан өймаг зоммунистаа л сонгоно тэр өрсөлдөх чадвар хүүхдиын боловсрол нойль болох нь ямар ч рамаагүй шүү гол нь улаанаараа л үлдэх ёстой булганы социализм үеийн үеэд мандан бадраг
АЙЛЫН ТОГООТОЙ ХООЛ РУУ БАЙНГА ӨНГИЙЖ ЯВНА. МӨРӨӨРӨӨ ХҮН АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ЁСТОЙ ХУРДХАН ШИГ 4 ЖИЛ НЬ ДУУСААД ЗАЙЛААСАЙ ГЭСЭН ЧИНЬ ДАХИАД СОНГОГДОХ НЬ УУ ХУДЛАА БАЙЛГҮЙ ДЭЭ. БУЛГАНД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ .
ЗА МЭДЭХГҮЙ ЮМ. ХЭДЭН ЧАЦАРГАНЫ МОД ӨГСӨН НЬ БҮГД ҮХЭЖ ДУУССАН. ХАРИН ИХ ХОР НАЙРУУЛАГЧ ГЭДГИЙГ НЬ Л САЙН МЭДЭХ ЮМ БАЙНА. БУЛГАНД БАЙН БАЙН ИРЖ ӨӨРИЙГӨӨ ЁСТОЙ СЭГСИЙТЭЛ РЕКЛАМДАНА ДАА. БАНЗАН ЖОРЛОН БАРЬСАНЧ ХОЦРОХГҮЙ РЕКЛАМДАНА.
БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ҮНЭН ДЭЭ