"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна.
Сонгуулийн хэлбэрээс шалтгаалан нэг эсвэл хоёр тойрогтой явж ирсэн энэ аймаг домогт хурдан хүлэг, Ч.Улаан хоёроороо л алдартай юм уу даа. Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулиар сүхбаатарчууд тавд нь Ч.Улааныгаа илгээсэн байгаа юм. Нэг удаад нь буюу 2012 онд Ч.Улаан сайд МАН-аас өрх тусгаарласан МАХН-ын нэрийн жагсаалтаар парламентад орж ирсэн. Тэр ч бас нутаг орных нь дэмжлэгийн гавьяа болж таарна. Хот хүрээгээр зарим хүн “гай” ч гэж байсныг харж л байлаа. Олон нийтийн сонголтыг шүүх эрх надад байтугай хэнбугайд ч үгүй юм. Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялж байсан удаагүй. 2012 оны сонгуулиар АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн М.Зоригт л ганц удаа Сүхбаатар аймагт цэнхэр туг хатгаж байсан юм. 1996 онд МУНН-аас нэр дэвшсэн О.Дашбалбар агсан өөр өнгө оруулсан удаатай. Ч.Улааныг 1996 онд Сүхбаатараас дэвшиж улс төрд орж ирэхийн өмнө буюу 1992 онд тухайн үеийн МАХН-ын гишүүн Ж.Гомбожав, Ч.Хурц нар олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүн болж байсан аж
МАХН, МАН-ыг 2016 оны сонгуулийн өмнө эвсүүлэх ажлыг МАХН талаас Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр тэргүүлсэн. Бараг л түс тас тохирчихоод байхад нь Н.Энхбаяр эвслийн 25 тойрогт МАХН-аас нэр дэвшигч илгээхийг чамлаад гэдийчихсэн гэдэг. Ингээд тохиролцоо бүтээгүй тул Ч.Улаан, Д.Тэрбишдагва МАХН-ыг орхиж МАН-аас тойрог авсан. Ерөөсөө МАХН-ыг тулхтай тохитой, олон лидертэй нам болгож харагдуулж байсан гол хүмүүс нь шүү дээ. Сонгуулийн дүнгээр МАХН ганцхан Эрдэнэтэд О.Баасанхүүг арайхийн ялуулж, өмнөх амжилттайгаа харьцуулахад бараг “элгээрээ хэвтсэн”. МАХН-ын гишүүдийн зүгээс үүний бурууг өнөөг хүртэл дээрх хоёр гишүүнд хаяглах гээд байдаг талтай. МАХН-ын толгойлсон “Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэгтэй байж АН-тай хамтран төрийн эрх барьж байсан он жилүүдэд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс болохоор энэ зэргийн шүүмжлэлд өртөж таарна. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд ярихад Ч.Улаан сайд 2016 оны сонгуулийн дараа МАН-даа “Тэнэж яваад ирсэн хүү”-гийн адилаар биеэ авч явж байлаа. М.Энхболдын найруулсан Засгийн газарт он удаан жил төрийн өндөр албан тушаал хашиж явсан түүнд суудал байсангүй. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах “33”-ын гэх бүлэгт Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр нэгдэж кноп нэмэрлэсэн. Гэвч Сангийн сайдын суудал Ч.Хүрэлбаатар хэмээх эзэнтэй байлаа.
2018 оны томоохон үйл явдлын тоонд УИХ-аас гарсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийг нэрлэж болно. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва түүнийг ахалсан бол УИХ-ын тэр ажлын хэсгийг дэмжих лобби бүлэг гэгчийг Ч.Улаан тэргүүлэн бий болгов. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. Түүгээр бол Оюутолгойн төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулан дахиж хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ шийдвэрийг Засгийн газар биелүүлэх үүрэгтэй болсноор сураг алдраад байна. Ингэж явтал ЖДҮХС-гийн асуудалтай холбоотойгоор Б.Батзориг сайдын тушаалаасаа буулаа. ХХААХҮ-ийн сайдаар 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Ч.Улаан томилогдов. Ажлын туршлага, мэдлэг боловсролын хувьд түүнийг сайдаар тавихад гайхах юм байхгүй. Гэхдээ түүнээс хойш гарсан хачирхалтай мэдээллүүдийг нь нэгтгээд харахад ММСУХ-г “жийж” Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо байгуулан Улсын наадмын морин уралдааныг зохион байгуулсан, Хятад руу мах гаргах эрхийг эхнэрийнхээ дүүд өгсөн гэх мэт мэдээлэл хэвлэлээр гарч байжээ. Өнгөрсөн намар махны үнэ нэмэгдвэл “Ч.Улаан сайд толгойгоороо хариуцах” ёстой байсан бол энэ хавар “Ноолуурын үнэ буурвал Ч.Улаан сайдтай холбоотой” болж байх шиг байна даа.
Сэтгэгдэл ( 13 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Ulaam bol hog. Ulaan sairan holt chini Ulaandaa garsan ulaan aduunii hulgaich\n \n
Ulaam bol hog. Ulaan sairan holt chini Ulaandaa garsan ulaan aduunii hulgaich\n \n
SAARIN HULTIINHEN MUNGUUR UGJUULAAD SURTSAN ULSAA.NEMERGUI
Улайдаггүй урвагч Улаан гэгч өгөр өвгөн энэ сонгуулиар аль нам руу жирийлгэх болоо кк?
Улаан бол хүн биш улаан ямаа шүү Сүхбаатарынхаан. Та нар ямаа сонгох уу хүн сонгох уу өөрсдөө мэд.
Улааныг больёо. Торой банди шиг олигтойхон сайран хөлт хэрэгтэй байна.
Улааныг больёо. Торой банди шиг олигтойхон сайран хөлт хэрэгтэй байна.
Улаан сайд хуучнаараа сэтгээд олон жилийн дунджаар гэдэг шиг сонгогчдын сэтгэлийг татах гээд солиоруулж өгөх юм хөөрхий. Сүхбаатар аймагт сэргэлэн сэргэг толгойтой өөр хүн алга уу даа.
Сүхбаатар зиноны дүр бол зохиол ш дээ. Сүх жанжин гэж бие хүн байгаагүй бүгд зохиол. Социализмын үеийн реализмын аргаар бүтээж бий болгосон түүхэн дүр. Сүхбаатарчууд наад хоосон багаа хуулан хаях цаг болсон. МАНАН устнаа
Ө ал минь чи өөрөө мах идэхгүй л байлдаа
Муу өмхий хөгшин өвгөн минь махны үнэ буулгаач .Чадахгүй бол далд ор