Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.24/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг хийлээ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэлсэн. Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын шинжилгээг тус лабораторид хийж байна. Нэг сайн мэдээ байна. Нэг хүн эдгэрч гарлаа. Туркийн иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэнийг хэлье. Гэхдээ гэрийн хяналтад байх хугацаандаа өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна.
Мөн ХӨСҮТ-өөс тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээ авч байгаа ба ОХУ-аас ирж тусгаарлагдсан нэг иргэнээс 13 хоногийн дараа халдвар илэрлээ. Гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Энэ нь тусгаарлалт ямар чухал вэ гэдгийг харуулж байна. Иргэд тусгаарлалтын хугацааг тээршаах хандлагатай байгаа. Гэхдээ энэ удаагийн халдварын тохиолдол тусгаарлалт ямар чухал вэ гэдгийг харууллаа. Тийм учраас иргэд халдвар хамгааллын дүрмээ баримтлах нь чухал байна" гэв.
Сэтгэгдэл ( 3 )
халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтан бусад хүмүүст баяр хүргэе маш сайн ажиллаж байгаа эдгээр хүмүүсийн цалинг өшөө ч илүү нэмэх хэрэгтэй
Хөөрхий минь энэ хэдэн эрүүл мэндийн ажилчид үнхээр сайн байна даа ард иргэд минь энэ хүмүүсийн хэлсэн ярьсаныг ягштал биелүүлцгээе
Tiimee tusgaarlalt denduu heregtei ajil юмаа