БНАСАУ: Ким Жон Ун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

БНАСАУ-ын улсын радио ням гарагийн өглөө тус улсын удирдагч Ким Жон Ун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж мэдээлснийг Өмнөд Солонгосын  “Ёнхап” агентлаг дамжуулжээ.

Тус радиостанцын мэдээлснээр, Ким Жон Ун Самжиён хотыг бүтээн байгуулахад чин сэтгэлээсээ тусалсан ажилтан, ажилчдад талархал илэрхийлжээ. Гэхдээ талархлыг ямар хэлбэрээр илэрхийлснийг тодруулаагүй байна.

Самжиён хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны сүүлээр ёслол төгөлдөр дууссан бөгөөд ёслолын арга хэмжээнд Ким Жон Ун биечлэн оролцсон билээ.

Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ Хойд Солонгосын удирдагч ОХУ-д айлчилсны нэг жилийн ойтой холбогдуулан ОХУ-ын Коммунист намын тэргүүн Геннадий Зюгановаас пүрэв гарагт баярын цахилгаан утас авсан тухай мэдээлжээ.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны олон нийтийн арга хэмжээнд оролцсон тухай мэдээлэл одоогоор гараагүй байна. Хамгийн сүүлд Ким Жон Уны нисэх хүчний анги нэгтгэлд шалгалт хийж буй гэрэл зураг энэ сарын 12-нд Солонгосын мэдээллийн төв агентлагийн цахим сайтад нийтлэгдсэн байна. Өмнөд Солонгосын “Daily NK” цахим хэвлэлд Ким Жон Ун зүрх судасны мэс засалд орсны дараа эмчилгээ хийлгэж байна гэж мэдээлсний дараа олон улсын хэвлэл, нийгмийн сүлжээнд Ким Жон Уны биеийн байдал хүнд байгаа тухай цуурхал дэгдэж эхэлсэн. Зарим хэвлэлд БНАСАУ-ын удирдагч нас барсан тухай мэдээлэл гараад байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар Ким Жон Ун эрүүл мэнд ноцтой асуудалтай байгаа гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй гэж мэдээлснийг “Ёнхап” агентлаг дамжуулжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (103.57.92.82) 2020 оны 04 сарын 29

бас нэг хуурамч гар.худлаа нуугдаад дэлхий дахинаас тандалт авах гэсэн арга

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 26

Ene pashist odoo tiim ih heregtei hvn uym vv .Elbegdorj ene 2 pashitiigel dandaa surtahchilaad baih uym .

0  |  0
Unshigch (31.164.60.21) 2020 оны 04 сарын 29

Syrhii zaluu. Byh delhii amerikt byalduuchlan, bygdeeree horig tavij gantsaarduulaad baihad atomiin bombogtei Ter baitugai ustorogchiin bombogtei bolson syrhii zaluu.\nAluurchin elbegdorj ardchilaliin etseg, ardchilsan huvisgaliin Altan haraatsai baisan S Zorigiig tamalj alaad, mongoliin jinhene ardchilaliig avsand bulshlaad ardchilaliin nereer, mongoliin nereer delhii toirch guilga guij karmaagaa dyyrgene.\nAluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno\nAlsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno doo hyzyygyi aluurchin elbegdorj

2  |  1
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 28

Нас барсан юм биш үү? Нэг хүнийг хүчээр тахин шүтэх үзэл хэцүү. Тэр жил Хятад улс Мао Зэ Дунийг нас барсныг нуун дарагдуулж байсантай адил байх гэж бодож байна.

1  |  0
S(49.163.178.135) 2020 оны 04 сарын 28

Er hundeee..,yamar ch bsn Davaad garaad irne! NORTH KOREA ~OK GOOD.

1  |  1
Top