Берлиний оршин суугчид хорио цээрийн дэглэмийн эсрэг жагсжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 26

Германы нийслэл Берлин хотын олон зуун оршин суугчид коронавирусний цар тахалтай холбогдуулан тус улсын эрх баригчдын хэрэгжүүлж буй хорио цээрийн арга хэмжээг эсэргүүцэн жагсжээ. Энэ үеэр цагдаа нар 100 орчим идэвхтэй жагсагчдыг саатуулсан байна.

Жагсаал Роза Люксембургийн нэрэмжит талбайд болох ёстой байсан ч хууль сахиулагчид замыг нь хаасан тул тус талбай дээр эсэргүүцлийн арга хэмжээ эхлэх үед 100 орчим хүн ирсэн байжээ. Бусад нь ойролцоох гудамжаар жагссан байна. Жагсагчид үндсэн хуулиар олгогдсон эрх, тэр дундаа иргэний болон эдийн засгийн эрхийг сэргээхийг шаарджээ. Зарим жагсагчид иогийн гудастай ирж, бясалгал хийж байсан аж. Цагдаа нар хорио цээрийн дэглэмийн үед олноор цугларахыг хориглосон тухай сануулж, энэ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай холбооны хуулийг зөрчиж байна гэж анхааруулж байжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Германд 156418 хүн коронавирусээр халдварласнаас 5873 нь нас баржээ. Берлин хотод нийт 5.5 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 147 хүн нас баржээ. Цар тахлын дэгдэлт буурч байгаатай холбогдуулан энэ сарын 21-нээс эхлэн тус улсад зарим хязгаарлалтыг сулруулж байгаа бөгөөд тавдугаар сарын 4-нд хорио цээрийн зарим арга хэмжээг дахин цуцлахаар төлөвлөж байна. Тус улсын “ZDF” телевизээс явуулсан судалгаанд оролцогчдын 87 хувь нь хязгаарлалтын арга хэмжээг дэмжсэн бөгөөд 81 хувь нь Герман улс коронавирусний тархалт дэгдэхийн эсрэг хангалттай арга хэмжээ авч байна гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dash(68.226.67.57) 2020 оны 04 сарын 27

Business ene ter n zogsood hethuu baigaa bol Ter orilood baigaa naad taliin huuhen thaad taliinhaa huuhenteigee naimaagaa hiicheech dee

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 26

Bid Mongolchyyd vneheer tseregchilt tesver hatyyjil saitai ard tvmen .Zasgiin gazar odoo yaralytai songyylia bolj .Bvhel arga gargaj hurngu bosgoj .2 zvil hiih shaardalagtai bna .1 dvgeert hyrdan 4000 hvmnii emnelg yaraltai barih .2dygaart ail bvriig uruh bvriig hvnsenii zoortoi bolgoh sydalgaa shinjelgee hiij zeel hurngiig batlah .Ireh jil ene uvbchin batalgaatai vrgejilne geed baiogaa shvv dee .Mytand veriysiig argalah bagtsiin gartal ydana gej baigaa shvv .Songyylia zogsooj handivyydiig nuguu 30 gar byl 30 jil tur eeljilj bairsan namyydaas bosgoh heregtei .\n

2  |  0
зочин(203.91.115.56) 2020 оны 04 сарын 27

Үхлээ эрээд байвал явуул. Хорвоо тэнэгүүдээр дутахгүй. Бурханы тааллаар болог

2  |  0
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 27

Фашизмын үлдэгдэл цаг үеийн ямарваа асуудлыг оылгох чадваргүй новшнууд жагссан бололтой. Юм ойлгох чадваргүй нь дэлхийн дайн өдөөчөөд ялагдлаар дуусгаж байснаар батлагддаг.

2  |  0
Top