Хойд, Өмнөд хоёр Солонгосыг тусгаарласан цэрэггүй бүс дээр буудалцаан болсон байна.
“Yonhap News Agency” агентлагийн мэдээнд дурдсанаар өглөөний 07.41 цагт Хойд Солонгосын талаас БНСУ-ын харуулын байр луу чиглүүлэн, буудаж эхэлжээ. Хариуд нь Өмнөд Солонгосын хилчид анхааруулан, хоёр удаа буудсан гэнэ.
“Учирсан хохирлын талаар мэдээ алга. БНСУ-ын Засгийн газраас БНАСАУ-тай холбогдож, хэргийн учрыг тодруулахаар ажиллаж байна. Өмнөд Солонгосын арми бэлэн байдалд ороод байгаа” гэж “Yonhap News Agency” мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хэрэв энэ үнэн байгаад, будалцаан нь гал алдсан биш дээрээсээ тушаалтай байсан бол Хойт Солонгосд юу нэгэн юм болж байж магадгүй дээ.