КОВИД-19 | Хөл хорионоос гарснаа тэмдэглэн ууланд авирч байгаад энджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

 

Казахстаны харьяат 31 настай Олесиа Суспитцина гэх эмэгтэй Туркийн Анталья хотод хөл хорионоос гарснаа тэмдэглэн хаданд авирч байгаад 33.5 метрийн өндрөөс унаж амиа алджээ.

Тэрбээр Турк улсад ажилладаг бөгөөд 28 хоног коронавирусээс шалтгаалж хөл хорионд орсон байна. Ууланд авирах тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглон хадан цохионы оройд амжилттай гарсан ч утсаараа селфи хийх гэж байгаад хөл алдан унажээ.

Амиа алдсан эмэгтэй өнгөрсөн таван жилийн турш жуулчдын хөтөч хийж байгаа бөгөөд Казахстанаас ирсэн болон ОХУ-аас ирсэн жуулчдад хэлмэрчилдэг байсан аж.

Түүний цогцсыг өнгөрсөн бямба гарагт эх оронд нь авчирчээ.

 

 

Эх сурвалж: Fox News

 

 

Top